Ажил үйлсээрээ шалгарсан 10 татварын байцаагч шагнагдлаа
2014 оны 4 сарын 17
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс энэ долоо хоногт 2013 оны ажил үйлсээрээ шалгарсан 10 татварын улсын байцаагчийг шалгаруулжээ. Харин тус байцаагч нар БНВУ-д аялах эрхээр шагнагдаж 5 хоног аялахаар болсон байна. Түүнчлэн ҮТЕГ-ын мониторингийн хэлтсээс тус хэлтсийн 2013 оны хийсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр шалгалтын баг ирж ажиллалаа. Мөн ҮТЕГ-ын хяналт шалгалт арга зүйн газраас хяналт шалгалтын тасгийн байцаагчидтай онлайн хурал хийж заавар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1673
0 эможи