Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг зарлав

2015 оны 1 сарын 29

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд мэндэлж, үе чацуутан болсон. Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ өдөр 73 дахь төрөлтөөр мэндэлсэн бол энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:00 цагт Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ.

 

Түүнчлэн чацуутнуудын дунд ихэр төрсөн тохиолдол гурав бүртгэгдсэн байна. Эхний ихрүүд АНУ-д 01:22 цагт мэндэлсэн бол дараагийн ихрүүд Налайх дүүрэгт 21:02 цагт мэндэлж, гурав дахь ихрүүд Сүхбаатар дүүрэгт 08:56 цагт мэндэлж эх орныхоо иргэдийн тоог нэмжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16727
0 эможи
keyboard_arrow_up