Сайжруулсан зуух ашигласнаар утаа 30 хувиар буурчээ

2015 оны 1 сарын 29

Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, сайжруулсан зуухны хөтөлбөрийн үр дүнг өчигдөр танилцуулав. “Цэвэр агаар” төслөөр 2011-2013 онд Улаанбаатарын гэр хорооллын 103.255 иргэнд сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр өгсөн байна. Үүнд хөндлөнгийн бие даасан үнэлгээг “Сошиал импакт” гэх АНУ-ын зөвлөх компани хийсэн аж. Үүнээс үзвэл сайжруулсан зуухны хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь багассан гэнэ. 2012-2013 оны өвөл сайжруулсан зуух хэрэглэдэг өрхүүдийн яндангаас гарах утааг уламжлалт зуух хэрэглэдэг өрхүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага утаа гарч байжээ. Тодруулбал, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) 65, нүүрс төрөгчийн дан исэл (CO) 16 хувиар багассан аж. мөн гэр хорооллын зуухнаас гарах утаа 30 хувиар багассан байна. Энэ нь бохирдол ихтэй хэсгүүдэд илүү ажиглагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16726
0 эможи
keyboard_arrow_up