“Гурван сая дахь иргэн” сэдэвт марк 20 мянган ширхгээр хэвлэгдлээ

2015 оны 1 сарын 29

Монгол улсын гурван сая дахь холбогдуулан "Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт маркийн нээлт өнөөдөр Төв шуудангийн байранд боллоо.

 

Монгол шуудан маркийн газар, Монгол Улсын Засгийн Газартай хамтран гаргаж "Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт марк нь 20000 ширхэг хэвлэгдсэн бол анхны өдрийн дугтуй нь 150 ширхэг хэвлэгдсэн байна. Энэхүү нээлтийн ажиллагаанд ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцлоо. Тус маркийг Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид уралсан байна. Энэхүү үйл ажиллагаанд марк цуглуулагч хүмүүс ихээр цугларсан ба анхны өдрийн маркны дугтуй худалдаж эхэлсэн даруйдаа дууссан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16720
0 эможи
keyboard_arrow_up