ЦАГААН САР: “Монголд үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаанд иргэд сэтгэл дундуур байна

2015 оны 1 сарын 29

Цагаан сар  ойртох тусам баярын ширээн дээр тавих хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэгийг хүн бүр мэддэг. Иймээс иргэд  аль  “хямдралтай” гэсэн худалдааны төвийг зорих нь бий.  Энэхүү баярыг угтаж жил бүр Хөдөлмөрийн яамнаас ҮХААЯ-тай хамтран Монгол улсын Засгийн газрын ивээл дор  “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг билээ. Уг үзэсгэлэн худалдаа өчигдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийсэн юм. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байгааг сонирхолоо.  Энэ өдрүүдэд “Мишээл экспо” худалдааны төв түм түжигнэж бум бужигнасан газар болжээ. Гадаах талбайд хоёр асар байх нь цагаан идээний худалдаа байв.

Асараар орж, гарах хүмүүс олон боловч худалдан авч буй нь цөөхөн харагдсан. Учир нь ааруул нэг кг нь 10-15 мянган төгрөг, гүзээтэй шар тос нэг кг нь 10 мянга, хайлмаг 6000, аарц 3500, тогооны өрөм 12 мянга, чяцаргана нэг кг нь 6000-7000 мянган төгрөгийн хооронд тус тус худалдаалж байна лээ. Цагаан сарын баярыг тавгийн идээгүй бол төсөөлшгүй. Тиймээс зарим иргэд хэвийн боовны оронд цагаан идээгээр баярын ширээгээ чимэх болсон. Цагаан идээгээр зассан тавгийн идээний хувьд 120-235 мянган төгрөгийн үнэтэй аж. Худалдагчид өнгөрсөн жилийнхтэй харьцуулхад худалдан авалт муу байна гэсэн бол иргэд “Үнэтэй байна” гэдэгт санал нэгдэж байлаа. БЗД-ийн IX хорооны  иргэн Д.Болдбаатар “Цагаан идээ, гарын бэлэг гэх мэт бүгдийг нь сонирхож үзлээ. Тэтгэвэрийн бид нарт авах зүйл энд алга. Уул нь цагаан сарын бэлэгээ цуглуулахаар ирсэн юм. Өнгөрсөн жил тавгийн идээ, хоол хүнсээ бэлдэхэд 700 гаруй мянган төгрөг болсон энэ жи барагцаагаар хэлж мэдэхгүй байна. Тавгийн идээ авхад л 70 мянган төгрөг боллоо ” гэв. Мөн хонины ууц 190-300 мянган төгрөгийн ханштай байлаа.

“Мишээл экспо” дотор  наймдахь жилдээ зохион байгуулж буй  “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд жижиг дунд бизнес эрхлэгчид болон томоохон ХХК-иуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Нийт  нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид үйлчилгээ эрхлэж байгаа аж.  Цагаан идээний тасгаас эхлээд хэвийн боов, чихэр шоколад, хиам, нарийн ногоо цаашлаад Монгол дээл, гутал, ноолууран цамц, палать, ороолт, малгай,  хөөрөг, гуулиар хийсэн ломбо, махны шүүс тавих тавих таваг болон цагаан идээний сав зэрэг бүгд энд байх аж. Гарын бэлэгний хувьд сувинер, подвулка, арьсаар урласан даалимба зэрэг харагдсан. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй зарим иргэдийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаад бухимдалтай байв. Тэдний төлөөл болох хувиараа хөдөлмөр эрхлэгч Ч.Туяа “Бидэнд үзэсгэлэн худалдаа болох тухай ямарч мэдээлэл байдаггүй. Үндэсний томоохон баяруудад том компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулдаг нь жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэггүйн нэг тод жишээ. Бидэнд жижиг баяраар л лангуу, тусгай зөвшөөрөл олддог”  гэв.  Энэхүү  үзэсгэлэн нь Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах ач холбогдолтой зорилготой юм. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн яамны “Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд 800 гаруй аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож байна.  Үүнээс Мишээл Экспо” төв,  “Дүнжингарав” худалдааны төв болон баруун талдаа “Шөнийн зах”, “Драгон” худалдааны төвд иргэн, аж ахуй нэгжүүд  байнгын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ талбай угаасаа хүмүүст хүрэлцэхгүй. Тиймээс дүүрэг болгонд цагаан идээний худалдаа явуулах боломжийг нээсэн.  Энд бол том үйлдвэрүүд ч бий, жижиг аж ахуй нэгжүүд ч бий. Тухайлбал, гадаа худалдаа эрхэлж байгаа хүмүүс гэхэд хөдөө орон нутгаас ямарч мэдээлэлгүй ирдэг. Бид  аль болох туслах зорилгоор зохион байгуулж ажиллаж байна” гэв.  Тус үзэсгэлэн худалдаа ирэх хоёрдугаар сарын 4-н хүртэл үргэлжлэх бол “Дүнжингарав” худалдааны төвд 24-н хүртэл иргэдэд нээлттэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16702
0 эможи
keyboard_arrow_up