20000 тонн улаанбуудайн зөвшөөрлийг хэвээр үлдээлээ

2015 оны 1 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайдтай энэ сарын 19-ний өдөр ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчид, талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзсан. Тус уулзалтаас тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 31,5 мянган тн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүрэг өгсөн юм.

Үүний дагуу ХХААЯ, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбоодын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, ТЭДС-гийн зургаан байршилд хадгалагдаж байгаа 31,5 мянган тн улаанбуудайнд хяналт шалгалтыг хийв. Шалгалтын дүнгээр ТЭДС-гийн байршлууд дээрх улаанбуудайн 84 хувь нь стандартын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Харин тариаланчдын агуулахуудад хадгалагдаж байгаа 40 мянган тн улаанбуудай хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ. Энэхүү 40 улаанбуудайг Үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос одоо хүртэл борлогдоогүй байгаа хэмээн өргөх бичиг ХХААЯ-д хүргүүлсэн юм.

ХХААЯ-наас энэ сарын 19-ний өдөр албан тоотоор тус холбоонд 40 мянган тн улаанбуудайн байршлыг тодорхой ирүүлэхийг боловч өнөөдрийн байдлаар ямар ч хариу ирүүлээгүй бөгөөд энэ хаана хадгалагдаж байгаа нь тодорхой бус, ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Иймд ХХААЯ-ны зүгээс 20 мянган тн улаанбуудайн зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй хэмээн үзэж, цаашид тооноос чанарт шилжих тэр зарчим баримтлан, стандартын шаардлага хангасан улаанбуудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж шийдвэрлэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16699
0 эможи
keyboard_arrow_up