Монгол Улсын гурван сая дахь иргэнд зориулж шүлэг зохиожээ

2015 оны 1 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг өнөөдөр Монгол Улсын гурав дахь иргэнийг зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн манай улсын гурван сая дахь иргэн, бяцхан охинд зориулж нутгийн ах нь шүлэг бичсэн байна. 

Фэйсбүүкийн хуудаснаа Цогдэлгэр Түвшин гэх хаягтай Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сурагч хөвгүүн дараах шүлгийг олон нийтэд хүргэжээ.

Ангир бяцхан дүү минь
Алтан дэлхийд тавтай морил
Айл гэрийн гэрэл гэгээ болж
Аав ээждээ тухтай морил
Саатан байх ахан дүүс чинь
Санан бодон хүлээж байлаа
Сартай, нартай ертөнцөд
Саатан байж тухал дүү минь
Эх нутгын минь улирал 3 сартай
Эхлэл үргэлжлэл төгсгөл гурван үетэй
Монгол хүний дуудлага нэг хоёрийн гурваатай
Мондгор бяцхан дүү минь гурван тоон бэлгэдэлтэй
Ирээдүйн амьдрал чинь дардан байг
Ихэр найзууд чинь түвшин байг
Түмнийхээн ивээлд өсөн бойжоод
Төрт улсаа мандан бадрааг
Өмнийн говь нутагтаа
Өөрийн дураар наад
Өсөж том бол
Өөрийн зэрэгтээ хөгжүүл
Монголын минь үрс
Маш олон болог
Манцуйтай бяцхан үрс нь
Монголоороо бахархан торниг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
16690
1 эможи
keyboard_arrow_up