Цагийн хуваарьт өөрчлөлт орох эсэхийг маргааш шийднэ

2015 оны 1 сарын 28

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллагууд  болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ,их дээд сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг Засгийн газраас Нийслэлийн удирдлагуудад олгосон билээ. Үүний дагуу тэд судалгаа явуулж төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд 08.30, цэцэрлэг 08.00, их, дээд сургуулийн хичээлийг  09.00 цагаас эхлүүлэх санал гаргаад байгаа юм. Энэхүү шийдвэрийг маргааш болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 23 дугаар  хурлаар хэлэлцэж эцэслэн батлахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16672
0 эможи
keyboard_arrow_up