Хүнсний зүйл алдагдлаа” гэсэн дуудлага тасрахгүй байна

2015 оны 1 сарын 28

Монголчуудын уламжлалт цагаан сар болоход 20 гаруйхан хоног үлдээд байна. Харин цагаан сар дөхөхөөр бууз, банш, ууц, шүүсний хулгай нэмэгдэж байгааг ЦЕГ-ын ХМТ-ийн албанаас мэдэгдээд байгаа юм.

Сүүлийн үед  хот, хөдөөний алинд нь ч “Хүнсний зүйл алдагдлаа” гэсэн дуудлага тасрахгүй байгаа юм байна.  Хөлдөөсөн  бууз, банш, ууц, мах, гурил, будаа, цагаан идээ... гээд гарт таарснаа хулгайлж байгаа аж. Хөдөөд малчид малаа хариулга маллагаатай байлгаж, хотын иргэд орон гэрээ сайтар хянаж, сайн  цоож цуургатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Мөн орон сууцны айл өрхүүд орцны жижүүртэйгээ хамтран ажиллаж, хөршийн холбоогоо сайжруулах нь хулгайч нарын урт гарт өртөхөөс сэргийлэх нэг арга гэдгийг ч анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16665
0 эможи
keyboard_arrow_up