Гурван сая дахь иргэндээ Х.Сэлэнгэ биш Х.Монголжингоо гэж нэр өгчээ

2015 оны 1 сарын 28

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Э.Хатанболд гэх айлын ууган охин болон мэндэлсэн билээ. Эх дэлхийд мэндлээд удаагүй гурван сая дахь иргэний ээж Г.Анхзаяатай утсаар холбогдлоо. 

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг төрүүлсэнд баяр хүргэе. Эх хүүхдийн биеийн байдал сайн уу?

-Баярлалаа. Бид хоёрын бие сайн байна. Эмнэлгээс гараад хоёр хонож байна.

-Охиндоо нэр өгч амжсан уу?

-Охиноо Монголжингоо гэж нэрлэсэн. Будаанд хийж байгаад л сугалсан. Энэ нэр гарч ирсэн.

-Та одоо хэдтэй билээ. Та хоёр аль нутгийнх вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?

-Бид хоёр Даланзадгад хотын иргэд. Нөхөр маань хувиараа ажил хийдэг. Би 1992 онд төрсөн.

-Таны анхны төрөлт үү?

-Тийм ээ. 3-4 цаг л өвдсөн байх. Ямар нэг хүндрэл өгөөгүй. Өөрөөрөө төрсөн.

-Аймгийн чинь удирдлагууд гурван сая дахь иргэнд олгох урамшууллын талаар амласан зүйл байна уу?

-Одоогоор тийм зүйл байхгүй байна.

-Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

Монгол Улсын гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Сэлэнгэ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16661
0 эможи
keyboard_arrow_up