БАЯРТ МЭДЭЭ: Гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ

2015 оны 1 сарын 28

Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд Өмнө говь аймгийн Даланзадгад суманд  иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэллээ. Үүний дараа хоёр ихэр төрсөн нь Монгол Улсын хүн ам улам олуулаа болохыг  бэлэгшээж буй юм. Иймд энэ өдөр төрсөн чяцуутнуудад гурван сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

 

Айлын ууган охин болж мэндэлсэн гурван сая дахь иргэн 3 кг 500 грамм мэндэлсэн байна. Тухайн өдөр 181 хүүхэд мэндэлсэн нь гурав  нь гадаадад, 173 нь эх орондоо мэндэлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын  гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Энэ өдрүүдэд гурван сая дахь иргэн мэндэллээ. Монгол Улс улам олуулаа болохыг  бэлэгшээсэн сайхан өдөр байна. Ард түмнийхээ нэрийн өмнөөс гурван сая дахь иргэн төрхөд хичээн ажилласан хүмүүс болон гурван сая дахь иргэний эцэг ах, гэр бүлийхэнд нь сайн сайхныг хүсье. Монгол Улс гурван сая болж байна гэдэг 30 бумуулаа болж байна гэсэн үг. Та бүхэндээ улам олуулаа болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ. Одоогоор  гурван сая дахь иргэнд нийтдээ  97 сая төгрөгийн урамшуулал олгох тооцоо байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16647
0 эможи
keyboard_arrow_up