Цэргийн бүртгэлийг цахимаар авч эхэллээ

2015 оны 1 сарын 28

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэдийн 93.9 хувь нь хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдаагүй иргэдийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хамруулахаар зохион байгуулалтын ажлыг хийж байгаа аж.

Бүртгэлийн ажлыг дүүргүүд хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулсан бөгөөд байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг гаргаж нэгдсэн мэдээлэлтэй болжээ. Энэ жил  цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргийн мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг олж засварлах боломжтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16642
0 эможи
keyboard_arrow_up