БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улс 3 сая дахь иргэнээ хүлээн авлаа

2015 оны 1 сарын 28

Монгол Улсын гурван сая дахь иргэн урд шөнө мэндэлжээ. Энэ тооцооллыг хийсэн Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Гурван сая дахь иргэн хаана төрсөн, хэдэн нярайг гурван сая дахь иргэний чацуутан хэмээн үзсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх юм байна.

 

Харин  Төрөөс гурван сая дахь иргэндээ онцгой анхаарал тавьж байгаа. Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, чацуутнуудад нь тус бүр гурван сая төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
16641
1 эможи
keyboard_arrow_up