Гэр хорооололд инженерийн шугам сүлжээ барина

2015 оны 1 сарын 28

 Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/70 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны 2014 оны  75 дугаар тогтоолын дагуу СХД-ийн  5,6 дугаар хорооны ханын материал орчмын гэр хороололд барих  инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай  хоёр тэрбум 807 сая 544 мянган төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст  даатгажээ
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16630
0 эможи
keyboard_arrow_up