Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч ноходын цуглаан болжээ

2015 оны 1 сарын 27

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гүнтийн зусланд Монголын кавказ хоньч нохой сонирхогчдын цугларалт болов. 2014 оноос тус үүлдрийн нохой үржүүлгийн газрууд нэгдэж Монголын кавказ хоньч нохойн клубыг байгуулсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа нэгдсэн цугларалт хийсэн нь энэ аж. 

Нохой судлаачид болон  нохойтой холбоотой томоохон байгууллагуудаас хийсэн судалгаагаар "Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч нохойн үүлдэр"-ээр кавказ хоньч нохой тодорсон байдаг бөгөөд үндсэн 10 санал асуулгийн 80-аас дээш хувьд нь тус нохойнд саналаа өгсөн байдаг юм. Кавказ хоньч нохой нь эр нохойн сэрвээний өндөр 68см-с доошгүй, эм нь 64 см-с доошгүй бол жингийн хувьд эм нь 45, эр нь 50 кг-аас доошгүй хүнд жингийн том биетэй нохой юм байна.

Кавказ хоньч нохой нь олон улсын нохой судлалын холбоонд 328 дугаартай бүртгэгдсэн, Орос улсын үүлдэр юм. Энэхүү  ноход нь Кавказ болон Өмнөд Оросын цөлийн бүс нутгуудад тархжээ.  Ямар ч төрлийн цаг агаарт амархан зохицон амьдрах чадвартай, анхаарал халамж төдийлөн шаардахгүй тэсвэр хатуужилтай,төрөлхийн хамгаалагч шинжтэй гадны хүнд ширүүн ханддаг онцлогтой.  Мөн биеэ биеэ даасан, хамааралгүй, маш зоригтой нохой тул  анхлан тэжээгч, сул дорой, туршлагагүй эзэнд тохиромжгүй бөгөөд зөв хүмүүжүүлэх нь маш чухал байдаг гэнэ. Манай улсад энэ үйлдвэрийн ноходын гөлөгийг 300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй зардаг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16614
0 эможи
keyboard_arrow_up