Шинэ спортын ордныг усан бассейнтай барина

Спортын төв ордныг шинээр барих тухай санамж бичигт холбогдох албаныхан гарын үсэг зураад байгаа билээ. Тэгвэл шинээр баригдах спортын ордныг спорт урлагийн заал нь тусдаа, үзэгчдийн суудал нь хүрэлцээтэй байхаар төлөвлөжээ. Тухайлбал, спорт, урлагийн төв заал нь 2500 хүний суудалтай, туслах заал нь 1000 хүний суудалтай байх аж. Мөн үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчидын бэлтгэл, дасгал хийх зориулалтын бэлтгэлийн 30 гаруй заалтай барих гэнэ. Мөн тамирчид үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал зэрэг спортын цогцолбор барилга барихаас гадна тус ордны томоохон бүтээн байгуулалтын нэг нь 50 метр усан бассейн байх аж.









