“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ

2015 оны 1 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 04-ий өдрүүдэд болно. Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд эхлэх бол албан ёсны нээлтээ лхагва гарагт хийх аж. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна. Хэдхэн хоногийн дараа тохиох сар шинийн баяртаа үндэсний үйлдвэрээ дэмжсэн худалдан авалт хийцгээе. Төвийн зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулана.

Дүүрэг Байршил
1. Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбай
Бөхийн өргөөний гадна талбай
“Тэнгэр” бөөний худалдааны төв
2. Сүхбаатар Цэрэндоржийн гудамж гадна талбайд
3. Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай
Урт цагааны зүүн тал гадна талбай
4. Баянгол “Leon tower”
5. Хан-Уул “Скай трейдинг”
Номингийн бөөний худалдааны төвийн дотор
Home плазагийн дотор талбай
“Номин Их дэлгүүр”
6. Сонгинохайрхан “Silver” худалдааны төвийн дотор талбай
“Сувдан төв”-ийн дотор талбайд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16563
0 эможи
keyboard_arrow_up