ЦАГААН САР: Халтар манан хөөрөг 50-70 саяын үнэтэй

2016 оны 2 сарын 04

Жил бүрийн уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөөрөгний үзэсгэлэн худалдаа АРТ ХАУС галерейд нээлтээ хийлээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд монгол үндэстний уламжлал, хийц, загварыг гайхуулсан үнэт эдлэлүүдийг дэлгэснээс гадна чамин хийцтэй хөөрөг тодорхой хувийг эзэлж байгаа юм байна.

 

Энэхүү үзэсгэлэнд  хөөрөгнүүд  ямар үнэтэй байгаа мэдээллийг хүргэж байна.

Үнийн хувьд 1.5-70  хооронд хэлбэлзэж байна.  Хаш хөөрөг 50 саяын үнэтэй бол хамгийн үнэтэй нь Халтар манан хөөрөг 70 саяын үнэтэй аж. Ер нь зарж байгаа хөөрөгнөөс хамгийн үнэтэй нь 200-300 сая төгрөгийн үнэтэй байна.  Ингэж үнэлэгдсэн хөөрөгнүүд их гарын хэмжээтэй, чулуу нь нэгдүгээр зэргэлэлийн тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй,18-19-р зууны үеийнх ажээ. Дээрх үнээс доошлоод 150,100,80,50 саяын сонголт ихтэй хөөрөгнүүд бий.  Боломжийн үнэтэй гэвэл 10-15 сая төгрөгийн үнэтэй хөөрөгүүд ч байна. Энэ жилийн хувьд орчин үеийн гайгүй хөөрөг авъя гэвэл гурваас  таван сая төгрөгтэй байхад худалдаж авч болохоор харагдаж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16555
0 эможи
keyboard_arrow_up