ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД:Иргэдийн дунд бизнес сургалт зохион байгууллаа

2015 оны 1 сарын 27

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т хамрагдаж буй өрхийн хөдөлмөрийн насны иргэдийн дунд “Бизнес сургалт” өртөөчилсөн аянг зохион байгуулсан.Уг Бизнес сургалтанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал, НХҮЕГ-ын Өсвөр үе залуучуудын хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Нэргүй, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн багш Ж.Баясгалан, Бизнес инкубатор төвийн захирал Б.Гүнжилмаа нар оролцож мэдээлэл хийсэн юм. Арга хэмжээнд 16-н хорооны хөтөлбөрт хамрагдсан өрх толгойлсон эцэг, эхийн төлөөлөл 32  иргэн хамрагдлаа. Тухайлбал гэр бүлийнхээ хэрэгцээнд ногоо даршилж байгаад Хүнсний ногооны даршилгааны үйлдвэртэй болсон ХУД-ийн 2 дугаар хорооны иргэн Д.Ганчимэг, хогын цэг байсан газрыг цэвэрлэн чацарганы талбайтай болж Чацарганы аж ахуй эрхэлдэг ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн В.Мягмар, Хөдөөнөөс хотод шилжин ирсэн иргэд нөхөрлөл байгуулан Үхрийн ферм, Хөгжлийн бэрхшээлтэй ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Д.Батхүүгийн блокны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан.Аянд оролцсон иргэдийг 4 баг болгон хувааж Чацарганыг хэрхэн багаар хурдан түүх уралдаан зохиож түрүүлсэн багт түүсэн 4.7 кг чацарганыг гардуулан өгсөн. Мөн олс таталтын хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж баг бүр идэвхитэй оролцсон. Аянд оролцсондоо иргэд олон жилийн туршлагаа ярьж халуун дулаан яриа өрнүүлэн, бусдаас суралцсан,  улам ихийг хийж бүтээх шинэ санаа авсан, шинээр  эхлэж байгаа бизнесээ амжилттай удирдаж  чадвал  амжилтанд хүрч болдогийг харуулсан үр дүнтэй ажил боллоо. Бизнес-Сургалт өртөөчилсөн аян маш үр дүнтэй болсон тул цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар төвөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16552
0 эможи
keyboard_arrow_up