Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 27

09:00 цагт Монгол Улсын агаарын зайд шинэ технологи нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдэд илүү тааламжтай, эдийн засгийн үр ашигтай агаарын замуудыг нээх чиглэлээр ОУ-ын иргэний нисэхийн байгууллага болон ОУ-ын агаарын тээвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт Corporate /МХАҮТ-ийн дэргэдэх/ зочид буудалд болно. Утас:91615500

09:00 цагт Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны зорилтын хүрээнд Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тавигдах шалгуурын үзүүлэлтийг танилцуулах сургалт семинарыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгуулна.

09:30 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа Монголын архитекторуудын эвлэлийн байранд болно. Утас: 99075060

10:00 цагт Францын Элчин сайдтай, 12:00 цагт НҮБ-ын суурин төлөөлөгчтэй,15:00 цагт Шадар сайдын эрхлэх агентлагуудын удирдлагуудтай Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд уулзалт хийнэ.

12:00 цагт Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа энэ 4-5-р сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авиралт хийх гэж байгаа талаар "Монголньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 9908-8881, 99768191, 262073, 62263003

14:00 цагт ОНРТ-ийн тухай хууль батлагдсаны 10 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлнэ.

17:00 цагт "Гурван Эрдэнэ" сүсэгтний холбооноос уламжлал ёсоор тогтмол зохин байгуулдаг буян номын арга хэмжээ  Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургуулийн 118 тоотод эхэлнэ. Утас :96646694, 88403441, 11360072

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16538
0 эможи
keyboard_arrow_up