ЭБЦТС ТӨХК нь сургалт зохион байгууллаа
ЭБЦТС ТӨХК нь Монголын Бүтээмжийн Төвтэй харилцагч байгууллагын гэрээ байгуулан 2013 оны 11 сарын 11-ээс эхлэн хамтран ажиллаж эхэлсэн билээ.
Уг гэрээний дагуу МБТ-ийн зөвлөх эксперт Б.Уранчимэг, эксперт Д.Баянцэцэг нар компанийн төв байранд 2014 оны 1-р арын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь бүтээмжийн тухай ойлголт өгч, бүтээмж дээшлүүлэх үндсэн арга хэрэгслүүд болох ажлын байрны соёл 5с, кайзен саналын систем, чанарын дугуйланг байгууллагад хэрхэн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаарх ойлголт, ур чадвар олгох зорилготойгоор, лекц, дасгал, тэмцээний хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Сургалтанд Эрдэнэт, Архангай, Булган, Өвөрхангай, Хархорин салбаруудын хэсэг нэгжийн удирдлагууд, инженер техник, борлуулалтын ажиллагсад нийт 40 хүн хамрагдсан байна. Сургалтанд хамрагдсан ажилтнуудаас сургалтын өмнө ба дараа асуулга авч мэдлэгийн түвшинг тодорхойлон, сургалтын дараа хэрэгжүүлэх ажлуудыг хамтран хэлэлцлээ.









