Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

2015 оны 1 сарын 26

Төсвийн тодотгол батлагдаж,  “Эхийн алдар” одонтой эх, хүүхэд бүрт тэтгэмж олгохоор боллоо. Одонтой эхийн тэтгэмж хүүхдийн мөнгийг танах Засгийн газрын саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өнгөрсөн баасан гаригт “Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад “Эхийн алдар” одонтой эх, хүүхэд бүрт тэтгэмж олгохоор тогтсон. Тодотгол батлагдвал хүүхдийн мөнгийг даваа гаригт дансанд нь шилжүүлэхээр бэлтгэж байгаа”  гэсэн юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг ч олгохгүй байна, Төрийн сангийн данс улайсан гэх явган яриа өнгөрсөн долоо хоногт газар авсан. Үүнийг Х.Ганцогт үгүйсгээд “Төрийн сангийн данс хоосроогүй. Өнгөрсөн мягмар гаригт төрийн албан хаагчдын цалин тавих санхүүжилтийг шилжүүлсэн. Зарим байгууллага цалингаа авсан байх” гэж тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16476
0 эможи
keyboard_arrow_up