Харвардын Их Сургуультай хамтран хийсэн судалгаа

2015 оны 1 сарын 26

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулиас түнш байгууллагууд болох Эрүүл Мэнд Спортын Яамны харьяа байгууллагууд, Боловсрол Шинжлэх Ухааны яамны харьяа байгууллагууд болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран хйисэн судалгаануудыг танилцуулах уулзалтыг 2015 оны 1 дүгээр сарын 28-нд Эрүүл Мэнд Спортын Яамны В зааланд зохион байгуулна. Энэхүү уулзалтад “Нөхөн үржихүйн эрүүл мэндэд Д витамины нөлөөг тодорхойлох судалгаа”, “Хүүхдийн өсөлт хөгжилтэд Д витамин нөлөөлөх нь судалгаа”, “Үндэсний хэмжээний Д витамины судалгаа”, “Эрүүл эх ба Эрүүл нярайн судалгаа”, “Сургуулийн сурагчдын дунд Витамин Д хэрэглэн Сүрьеэгийн халдвараас сэргийлэх нь судалгаа”, “Амьсгалын замын хурц үрэвсэл ба Витамин Д судалгаа” -г танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16474
0 эможи
keyboard_arrow_up