ЦАГААН САР: Хонины ууц 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна

2015 оны 1 сарын 26

Сар шинийн баяр хаяанд ирж буй энэ өдөрүүдэд хүнсний захуудаар хүний хөл хөдөлгөөн их байгаа боловч хонины ууцны үнэ энэ жил өсөөгүй байна. Тухайлбал,  “Хүчит шонхор” зах дээр хонины ууц 150-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол жижгэвтэр ууц 100-120 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

Өнгөрсөн жил том хонины ууц 350 мянга хүрч байсан юм. Сүхбаатар аймгаас ирсэн махны худалдагч “Энэ жил худалдан авагч муу байна. Тиймээс махны үнэ нэмэгдээгүй. Гэхдээ сар шинийн баяр болоход хугацаа бага үлдсэн учир хэд хоногоос үнээ нэмнэ. Тиймээс үнэ нэмэгдээгүй, сонголт ихтэй байгаа үед хүмүүс ууц, махаа авбал дээр” гэв. Мөн хонины гулууз мах нэг килограмм нь 4300-4800 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн томоохон худалдааны захуудад үхрийн мах 70-115 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин нэг килограмм нь 6800-7000 төгрөгөөр худалдаалж буй бол ямаааных 3500-3700 төгрөгийн ханштай байна.

 Мөн энэ жил тавгийн идээний  хамгийн үнэтэй нь “Суман гүн”, “Арвайн хишиг” компанийн хэвийн боов нэг ширхэг нь 2400 төгрөгийн үнэтэй аж. “Өгөөж”, “Тэнгэрийн хишиг”,   “Бамбууш” зэрэг компанийн хэвийн боов 2200 төгрөг бол Гандангийнх бусдаасаа хамгийн хямд байна. Өөрөөр хэлбэл, 1800 төгрөгөөр худалдаалж буй юм байна. Үүнээс гадна гурилын үнэ ямар байгааг сонирхуулъя. “Алтан тариа”-н нэгдүгээр гурил килограмм нь 1000 төгрөг,  дээд нь 1200 төгрөг. “Улаанбаатар” нэгдүгээр гурил 1000 төгрөг, дээд нь 1300 төгрөгийн үнэтэй байгаа аж. Иргэдийн дунд хамгийн эрэлттэй байгаа “Цесна” гурил таван килограмм нь 10 мянган төгрөг буюу нэг килограмм нь 2000 төгрөгийн ханштай байгаа юм. Түүнчлэн цагаан идээний хувьд “Бөхийн өргөө”-ний гадаах талбайд гарсан Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энд төрөл бүрээр хэвлэсэн ааруул нэг килограмм нь 9-12 мянга, цагаан тос 4000, шар тос 600 грамм нь 4800, гүзээтэй шар тос нэг килограмм нь 8000, аарц 2000, тогооны өрөм 10 мянга, хөлдөөсөн түүхий сүү 2500 төгрөгийн үнээр тус тус худалдаалж байна. Ааруулын хэмжээ, тоо, ширхгээс хамаар зассан тавгийн идээ 100-160 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16469
0 эможи
keyboard_arrow_up