Жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг боллоо
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллажээ. Хилийн боомтын тухай хууль энэ сараас хэрэгжиж эхэлснээр боомтуудад багагүй өөрчлөлт гарч байгаа бөгөөд энэ хүрээнд хуучнаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж нэр, үүрэг чиглэл нь өөрчлөгдсөн юм.
Албаныхны мэдээлснээр Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэлт хийдэг жолооч нар хурууны хээгээр хил нэвтрүүлдэг болжээ. Хурууны хээгээр шалгах программыг үйлчилгээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс тавантолгой” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК дэмжин ажилласан байна.