Буриад-Монгол үүлдрийн нохой нь хүний хамгийн сайн нөхөр

2015 оны 1 сарын 23

Оросын нэгэн блогт монгол банхрын тухай танилцуулжээ. Энд монгол банхрыг хүний хамгийн сайн нөхөр хэмээн онцлон тэмдэглэсэн байлаа.
Буриад-Монгол үүлдрийн нохой нь монгол оронд түгээмэл байдаг манаач нохой юм. Монгол банхар нь маш бие даасан бөгөөд ихэд дуулгавартай. Ерөнхийдөө маш сайн манаач нохой юм.Өнөө үед монгол банхрыг хамгаалалтын зорилгоор тэжээх нь түгээмэл байдаг. Тиймээс та бүхэн монгол банхрыг үнэнч нөхрөө эсвэл, бие хамгаалагчаа гэж нэрлэж болно. Түүнчлэн монгол банхар нь гайхалтай зөнтэй тул хүмүүсийг хайхад ихэвчлэн ашигладаг байна.Монгол үүлдрийн нохойгоо монголчууд ихэвчлэн хонь мал, орон гэрээ хамгаалахад ашигладаг. Оршин суугчид нь нохойгоо ан гөрөө хийхдээ дагуулж явах нь олонтаа.Буриад хэлэнд “Буриад-Монгол” гэдэг нэр нь “хашааны чоно” гэсэн утга илэрхийлдэг. Монгол нохой нь ихэвчлэн гэр болон эзэнтэйгээ холбоотой байдаг тул монголчууд гэрийн нохойгоо хоточ нохой болгон сургадаг байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16446
0 эможи
keyboard_arrow_up