Монголын хүүхдийн спортын V их наадмын зохион байгуулах хурал болно

2015 оны 1 сарын 23

Монголын хүүхдийн спортын Y их наадмыг Зохион байгуулах хорооны анхдугаар хурлыг дэд сайд Т.Болдбаатар удирдан явуулна. Тус хурал  өнөөдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Эрүүл мэнд, спортын яамны 204 тоот өрөөнд 15:00 цагт зохион байгуулагдана.

Монголын Хүүхдийн спортын Ү их наадам нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоол “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 онд Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор 2015 онд зохион байгуулна.

  Зохион байгуулах хорооны хурлаар: 

Зохион байгуулах хорооны дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг батлах, Тэмцээний нэгдсэн зааврыг хэлэлцүүлж, батлах, Хүүхдийн спортын V их наадмын далбаа, лого, бэлэгдэлийн уралдааны төслийг хэлэлцэж, батлах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16408
0 эможи
keyboard_arrow_up