"Элгэн тараг"-ны амт мартагдахад хүрэв үү

2015 оны 1 сарын 23

“Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас Монголд үйлдвэрлэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний чанар , хүний биед учруулж буй хор нөлөөний талаар мэдээлэв. Тус байгууллагынхан олон нийтэд хандах болсон шалтгаан нь Монголд үйлдвэрлэж буй сүүн бүтээгдэхүүнд стандартын шаардлага хангаагүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж буйтай холбоотой  аж.

 

Үүний нэг тод жишээ нь тараг гэдгийг ТББ-ынхан онцоллоо. Учир нь дотооддоо  үйлдвэрлэж буй тарганд  Е440 буюу хүний биед цардуул үүсгэдэг бодис, Е451 буюу бодисын солилцоонд сөрөг нөлөө учруулдаг гэх мэт зөвшөөрөлгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн агуулсан байдаг юм байна. Эдгээр байгууллагуудад  хяналт, шалгалт хийж өгөхийг ТББ-уудаас хүсэлт  тавьдаг боловч шалгалт хийсний хариуг өгдөггүй, стандартын шаардлага хангасан гэх мэт тодорхойлох бичиг өгдөг нь асуудлыг улам даамжруулж байгаа аж.

Нийслэлд бүртгэлтэй  сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 20 гаруй байгууллага бий. Үүнээс найман аж ахуй нэгж нь Монополь үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр байгууллагаас гарч байгаа бүтээгдэхүүний орц, найрлагад хяналт тавьдаггүй гэдгийг “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн онцоллоо. Тэрбээр “Сүү сүүн бүтээгдэхүүний хүний биед учруулдаг хор нөлөөний хамгийн тод жишээ нь “Гоё” тараг. Хүмүүс тараг гэж авч ууж байна гэж боддог. Гэвч зөшөөрөлгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэмсэн чихэрлэг ундаа уух нь их боллоо. Энэ байдлаараа 10 жилийн дараа Монголчууд эмээгийн гэрт бүрсэн элгэн тарагны амтыг мартахад хүрнэ. Хэрэглэгчдийн замбараагүй хэрэглээнд ямар сөрөг нөлөө учруулдгийг Эрүүл мэндийн салбарынхан анхаарах хэрэгтэй ”  гэв. Мөн 1990 оноос хойш хэрэглэж ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүний савлагааг өөрчилж стандартын дагуу сав оруулж ирэх хэрэгтэй гэдгийг мөн энэ үеэр хэлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16400
0 эможи
keyboard_arrow_up