Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөл хуралдлаа

2015 оны 1 сарын 23

Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Нийслэлтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, удирдах зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Энэ үеэр Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2015 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг нь өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдсан бөгөөд нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтнууд, Хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сэдэв сургалт, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Харин 2015 онд иргэний оролцоотой сайн засаглалыг хөгжүүлэхийн төлөө олон нийтийн сүлжээн дээр тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, Монгол улсын хэмжээнд нутгийн удирдлагын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, ур чадвар бүхий байгууллага, хамт олон, салбар нэгжийг бүрдүүлэх, Нутгийн удирдлагын чиглэлийн олон улсын хамтын нийгэмлэгт элсэх, хамтран ажиллах болон ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн сайн засаглалыг хөгжүүлэхээр Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналт, санаачлагыг нэмэгдүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах, МНУН болон Төрийн байгууллагаас боловсруулан гаргасан нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой бодлого, шийдвэр, мэдээ мэдээлэл, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэд таниулан хүргэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16384
0 эможи
keyboard_arrow_up