Монгол багш нар Украйны дүрвэгсдэд сэтгэлийн дэм хайрлалаа

2015 оны 1 сарын 23

ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэн сурч байгаа Монголын  улсын ерөнхий боловсролын сургуулиудын орос хэлний багш нар  хичээлийнхээ зав чөлөөгөөр Украйны дүрвэгсдийн амьдарч байгаа нийгмийн халамжийн төвд зочилжээ. Тэндэхийн хүүхдүүдэд нутгаасаа авчирсан амттан, бэлэг дурсгалын зүйл гардуулсан байна. Багш нар “Талын Монголчууд бид Украйнд болж байгаа үйл явдлыг сэтгэл эмзэглэн харж байгаа” гэж ярьжээ.

“Бид нэг л газар дэлхий дээр амьдарч байгаа. Энэ дэлхий маань жижигхэн ч гэсэн гайхамшигтай гариг. Хэн нэгэн маань ядарч зүдэрч байвал бид бие биедээ тусалж байх ёстой” гэж Монголын нийслэл Улаанбаатар хотын Гуравдугаар сургуулийн орос хэлний багш н.Мядагбадам хэллээ хэмээн vesti.irk.ru сайт мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16371
0 эможи
keyboard_arrow_up