Он гарсаар Эмээлт орчимд 107 удаа газар хөдөлжээ

2015 оны 1 сарын 23

Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл энэ оны анхны хурлаа хийж, бүрэлдэхүүнээ шинээр баталсан байна. Байнгын ажиллагаатай зөвлөл шадар сайдын шууд удирдлагад байх бөгөөд орлогч даргаар нь Барилга, хот байгуулалтын сайд болон нийслэлийн Засаг дарга нар ажиллах юм байна.
Түүнчлэн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд 10 яам, ОБЕГ, МХЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, ШУА зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд багтсан аж.
2015 он гарсаар нийслэлд нийтдээ 163 удаа газар хөдөлсөн бөгөөд үүнээс 107 нь Эмээлтийн бүсэд бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ онд Гүнтийн даваа орчимд шинээр газрын чичирхийлэл идэвхжиж эхэлсэн ажээ. Энэ сарын 18-ны байдлаар Гүнтэд 35 удаа газар хөдөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16348
0 эможи
keyboard_arrow_up