Ноён-Уулын ирээдүй бүрхэг байна

2015 оны 1 сарын 22

Өнөөдөр Шинлэх ухааны Археологийн хүрээлэнгээс Ноён-Уулыг хадгалж хамгаалах,  Гацууртын орд “Сентерра  гоулд” ХХК –тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж эцэст нь ТББ-ынхантай ширүүн маргаан үүсгэлээ.  Тодруулбал, Ноён-Уулын бүсэд одоогоор 370 гаруй Хүнүү гүрний булш байдаг бөгөөд 2012 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсэд авчээ.

 

Тус хүрээлэнгийнхэн  Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компани  уг тусгай хамгаалалттай газраас 5.8 км-т  зөвшөөрөлгүй олборлолт хийхээр байрлаж буй.

Уулын оргил хэсэгтээ нуур байрладаг, Ноён-Уулаас зайтай учир уул уурхайн олборлолт хийхэд аюулгүй  хэмээн мэдээлснийг ТББ-ынхан үгүйсгэлээ.  “Ноён –Уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “ Энэ бол хэн нэгний захиалга байна.  Та нар яагаад “Сентерра гоулд” компанийг Ноён-Уулаас 2.2 километрийн зайд байгааг хэлэхгүй байгаа юм бэ. Ноён-Уул бол Монголын үнэт өв соёл түүх дурсгалын асуудал. Хэрэв гадны компаниуд уул уурхайн олборлолт хийгээд эхэлбэл Монголчууд үгүй болно. Бүтэн улсыг төлөөлсөн эрдэмтэд нь өнөөдөр ийм худалдагдсан мэдээлэл хийж буй нь ичгүүртэй байна. Засгийн газар эдийн засгийн хямрал хэмээн ярьж байна. Угтаа эд хөрөнгөний хямрал яригаж байгааг  Ноён-Уулын асуудлаас харагдаж байна” гэлээ.

Тэбээр Шинжлэх ухааны археологийн хүрээлэн нь Ноён-Уулд олборлолт хийх асуудалд бараг зөвшөөрч Засгийн газарт түшиглэн ярьж байна гэсэн юм. Үүнд тус хүрээлэнгийн  доктор пропессор Ч.Ерөөл-Эрдэнэ “Бид “Сентерра гоулд” компанид уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл олгодог байгууллага биш. Үүнийг Засгийн газар  мэднэ. Өнөөдөр Ноён-Уулын бодит байдлыг олон нийтэд байгаагаар нь мэдээллээ. Сая ТББ-ыннхан  уул уурхайн олборлолтын улмаас газрын дор байгаа эртний булшнууд эрсдэж үгүй болвол яах вэ, гэж сууж байна. Зүй ёсны асуулт гэдэгт санал нийлэх ч бид газрын гүнд байгаа эсэхийг үгүйсхгэхгүй ” гэлээ.  Сонирхуулахад, “Сентера гоулд ” нь  уул уурхайн олборлолт хийх тусгай зөвшөөрөл аваагүй компани аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16311
0 эможи
keyboard_arrow_up