Өнөөдөр гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулалт эхэллээ

2014 оны 4 сарын 17

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 17, 18-ны өдөр буюу маргааш, нөгөөдөр  явагдана. Сонгон шалгаруулалт нь баримт бичигт шинжилгээ хийх, ярилцлага гэсэн хоёр шаттайгаар явах юм байна. Юуны өмнө оюутнууд дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World Universities” жагсаалтад багтсан их сургуулиудад бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Бүртгүүлэхдээ дээрх сургуулиудын үндсэн ангид суралцуулах тухай албан ёсны захидлын эх хувийг хуулбарын хамт, одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, анкет, бүрэн дунд сургуулийн боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын эх хувь зэргийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1631
0 эможи
keyboard_arrow_up