ШӨХТГ цахилгаан , дулааны үнийн талаарх гомдолд хяналт тавина

2015 оны 1 сарын 22

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ажил аваад удаагүй ч иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтүүдэд анхаарлаа хандуулж ажиллана гэв.

Юуны өмнө, цахилгаан, дулааны үнэ нэмэгдүүлсэнд иргэд эмзэглэж байгаа, энэ талаар танай байгууллага юу хийж байна вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад, " Өнгөрсөн оны 7 дугаар сард цахилгаан дулааны үнэ нэмэх асуудлыг тавьсан. Хуулийн дагуу дээрх газрууд манайд мэдэгдэх ёстой. Тэд хуулийн дагуу мэдэгдээд, давуу эрхийнхээ дагуу уг асуудлыг шийдэж байна. Гэхдээ иргэдийн санал, гомдлын дагуу бид дахин шалгаж, зохих хариуг өгөх болно. Би ажилдаа ирээд сандал ширээний асуудлыг биш, тулгамдсан асуудлыг л шийдэхэд анхааран ажиллаж байна" гэв. Шатахууны үнийн асуудлыг ч сэтгүүлчид асуулаа. Өнөөдрийн байдлаар шатахууны үнийн асуудлаар ямар нэг яриа гараагүй гэж хариулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16308
0 эможи
keyboard_arrow_up