Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэх лого батлагджээ

2015 оны 1 сарын 22

Монгол Улсын сая дахь иргэн энэ сарын сүүлээр мэндэлнэ гэсэн урьдчилсан тооцоог  мэргэжлийн байгууллагууд өгөөд байна. Тэгвэл Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэх лого батлагдсан бөгөөд  бэлгэдэлийн хувьд Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бөмбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс  дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурж, Бөмбөрцөг дотор бие бие дээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, 3 сая дахь иргэн маань  бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай юм байна. Мөн амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг илэрхийлж буй аж.

Мөн дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан уг логог үндэсний бараа, бүтээгдэхүүн, телевизийн нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16296
0 эможи
keyboard_arrow_up