Төрийн өмчийг худалдахаас 14 хоногийн өмнө нийтэд зарлана

2015 оны 1 сарын 22

Тендерийн хуульд төрийн өмчийн эд хөрөнгийг дуудлагаар худалдахдаа 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд зарлан мэдээлэх тухай заасан байдаг.

Энэ хугацааг шуурхай биш, ажил явуулахад хүндрэлтэй гэж Засгийн газар үзээд, 30 хоногийг 15 болгон бууруулахаар холбогдох хуульд өөрчлөлт оруулсан төслийг өргөн барьсан. Тодруулбал өмнөх Засгийн газрын үед хямралаас гарах “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг өчигдөр холбогдох Байнгын хороогоор хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 30 хоногийн хугацааг багасгаж буй нь өмч хувьчлалд оролцох гэж буй аж ахуйн нэгжүүдийг хугацаагаар хавчиж, шударга өрсөлдөөнийг хязгаарласан хэрэг болох биш үү хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн Ц.Нямдорж гишүүн эдийн засгийн хямралыг давах 100 хоногийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оруулж ирсэн төслийг өнөөдөр хэлэлцэх шаардлагагүй хэмээв. Хөтөлбөр нь хэдийнэ зогссон, өргөн барьсан Засгийн газар нь ч огцорсон байхад хувьчлах хугацааг багасгаад өөрчлөлт гарахгүй. Тиймээс төслийг Засгийн газарт буцаах саналтай байн гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16280
0 эможи
keyboard_arrow_up