Нийслэлийн Засаг дарга ЖАЙКА-ын нэрэмжит шагналыг хүртлээ

2014 оны 4 сарын 17

Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч ноён Акихико Танака нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд өөрийн нэрэмжит шагналыг гардууллаа.

 

Улаанбаатар хот ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2007-2009 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгааг хийсэн бөгөөд уг судалгаан дээр үндэслэн Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар анх удаа батлуулсан. Мөн “Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэрэг хөгжлийн чухал ач холбогдол бүхий олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Дээрх төслүүд нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд  бодит хувь нэмэр оруулсан хөгжлийн төслүүд болсон тул ийнхүү ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байгаа гэдгээ ноён Акихико Танака уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.   Улаанбаатар хот ЖАЙКА ОУ-ын байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд зөвхөн нийслэл төдийгүй Монгол Улсын хөгжлийн шатыг ахиулах Улаанбаатар-Метро, Шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг урт хугацааны томоохон хөгжлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1626
0 эможи
keyboard_arrow_up