15 цагийн байдлаар Налайх дүүргийн 4574 иргэн санал өгчээ

2015 оны 1 сарын 21

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга явагдаж байна. Саналын ирцийн явцын мэдээллийг 2 цаг тутам танилцуулж байгаа юм. 15 цагийн байдлаар Налайх дүүргийн нэрсийн жагсаалтад орсон 19510 иргэний 23,4 хувь буюу 4574 иргэн хэсгийн хороон дээр очиж саналаа өгсөн байна. Тус дүүрэгт 7 хороо ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 21 цаг хүртэл санал авах ажиллагаа үргэлжилнэ. Налайх дүүргийн иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцож өөрийн харъяа хэсгийн хорооны байранд иргэний цахим үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөхийг уриалж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16239
0 эможи
keyboard_arrow_up