Гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл 107 дугаарт залгаарай

2015 оны 1 сарын 21

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Хүчирхийллээс зугтсан зарим нэг нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандана. Тэндээ хэдэн сар амьдарна. Тэгээд очих газаргүй тул эргээд аймшигт амьдралдаа очно. Ийм л хувь заяаны эргүүлгээр хүчирхийлэлд өртсөн гэр бүлийнхэн тарчлан зовж байгаа. 

Тиймээс Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст хандаж, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийг 107 утсанд мэдэгдэхийг сануулсан мессэжийг иргэдийн гар утсанд илгээж эхэлжээ. 

Тиймээс иргэн бүхэн үүргээ ухамсарлаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн байвал дээрх утсанд мэдээлэл өгөх хэрэгтэй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16234
0 эможи
keyboard_arrow_up