Өнөөдөр нийслэлд болох үйл явдлын тойм

2015 оны 1 сарын 21

08:30 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдээс санал авах ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан автобус Хангарди ордны урдаас Налайх дүүрэг рүү явна. Утас: 91040607

09:00 цагт Татварын ерөнхий газрын 8 давхар “Татвар төлөгчдийн танхим”-д татвар төлөгч Аж ахуйн нэгжүүдэд, 14:00 цагт татвар төлөгч иргэдэд зориулсан "Татвар төлөгчдийн сургалт" зохион байгуулагдана.

09:00 цагт Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлнэ. Утас: 91915340

09:00 цагт МҮХАҮТанхимаас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын Гадаад Харилцааны Яамны харьяа агентлаг болох Үндэсний Худалдааны газартай хамтран “Олон улсын худалдаа хөнгөвчлөх асуудал, Швед улсын туршлагын тухай” семинар МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд үргэлжилнэ. Утас: 70109090

09:30 цагт “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” уулзалт БОНХАЖЯ-ны “Хаан” танхимд эхэлнэ. Утас: 99106727

10:00 цагт Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар дүүргийн иргэдээс санал авах ажиллагааны нээлт болно. Утас: 91040607

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд МОХ-ноос холбооны чуулган зохион байгуулах талаар мэдээлнэ.

11:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын "1111" төвд ажиллаж иргэдийн асуултад хариулна. Хөдөлмөрийн салбар, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн буцалтгүй тусламж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн асуудлаар хариулт авах боломжтой.

11:40 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Орхон аймаг дахь “Монгол хөндий” компаниас агаарын бохирдол, утааг бууруулах төхөөрөмж бүтээсэн талаар мэдээлнэ.

12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос улс төрийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Контенинтал зочид буудалд "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх түншлэгчдийн зөвлөлдөх уулзалт" болно. Уулзалтаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр баримталж байгаа төрийн бодлого шийдвэр, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн явцын талаар ярилцаж, 2015 оны тогтвортой хөгжлийг хангахад төсөлд хамрагсадын оролцооны талаар шийдвэр гаргах юм. Утас: 99059590

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16162
0 эможи
keyboard_arrow_up