Сүхбаатар дүүрэгт ажил олгогчдын зөвлөгөөн боллоо

2014 оны 4 сарын 16

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Ажил олгогчдын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.
Үйл ажиллагааг Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат нээж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны бизнесийн харилцааны хэлтсийн дарга н.Нанжидсүрэн, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Балжинням, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэд дарга Б.Мөнхцэцэг болон холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцов.
Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих хөтөлбөр, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийг ажил олгогчдод сурталчилах, ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байранд зуучлах, төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү зөвлөгөөний үеэр “Ажил олгогчдыг дэмжих хөтөлбөр”-ийг танилцуулж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болсон юм.
Мөн 2013 онд 201 иргэнийг ажлын байраар хангасан “Жигүүр гранд” ХХК , 214 иргэнийг ажлын байраар хангасан “Эсто” ХХК , 20 иргэнийг ажлын байраар хангасан “Номин холдинг” ХХК-г Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс "Ажил олгогч шилдэг байгууллага"-аар өргөмжиллөө.

- See more at: http://zasag.mn/m/sbd/view/5188#sthash.Bg7QNpuL.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1615
0 эможи
keyboard_arrow_up