Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатарыг шүүхэд өгнө гэв

2015 оны 1 сарын 20

Дархан-Уул аймгийн АН-ын  дарга  Н.Мөнхдашыг МҮОНРТ-ын захирал асан Н.Наранбаатарыг дарамталж буй бичлэг цахим ертөнцөөр тарах болсонтой  холбоотойгоор өнөөдөр тус аймгийн АН-аас мэдээлэл хийв. Энэ үеэр АН-ын дарга Н.Мөнхдаш “Цахим ертөнцөөр тархаад байгаа бичлэг бол МҮОНРТ-ын захирал М.Наранбаатар биш.  Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан Л.Наранбаатар бид хоёр өмнө нь хуурай ах дүүсийн холбоотой байсан. Ах хүний хувиар дүүгээ алдаж эндхэд нь зөвлөх үүднээс Л.Наранбаатартай уулзсан. Үүнийг Л.Наранбаатар гуйвуулж хэвлэл мэдээллээр намайг дарамталсан мэтээр буруу ойлголт өгсөн. Үүнд МҮОНРТ-ын захирал асан М.Наранбаатар ямар ч холбоогүй. Тиймээс би энэ асуудлыг хуулийн байгууллагад хандахаар шийдсэн” гэв. Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан Л.Наранбаатарыг бүлгийнх нь гишүүд хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэдгийг онцолж байв.  Тодруулбал, Л.Наранбаатар нь АН-ын даргаар долоон сар ажиллсан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй сая төгрөг завшин, тайлангаа нэг ч удаа өгөөгүй аж. Мөн  түүнийг албан тушаалаасаа сайн дураар огцорсон мөртлөө хуурамч тамга ашиглан өөрийгөө АН-ын дарга хэмээн хүмүүсийг хууран мэхэлж байгаа нь түүнийг хууль зөрчиж байна гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16148
0 эможи
keyboard_arrow_up