Татвар төлөгчдөд зориулсан сургалт явагдана

2015 оны 1 сарын 20

     Татварын ерөнхий газрын 8 давхар “Татвар төлөгчдийн танхим”-д 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад татвар төлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулах бөгөөд үдээс өмнө 9.00-12.00 цагийн хооронд ААН-үүдийг, үдээс хойш 14.00 цагаас татвар төлөгч иргэдийг тус тус хамруулна.

    Сургалтаар ААН-үүдэд зориулан  ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр татварын улсын байцаагч Н.Бат-Эрдэнэ, Б.Очирхуяг, Н.Бямбаа, Д.Баярцэцэг, З.Ганболд нар, Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэдэд зориулан ХХОАТ-ын тайлан гаргах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай  татварын улсын байцаагч Н.Бат-Эрдэнэ Д.Болор-Эрдэнэ, Н.Жаргалцэцэг нар тус тус хичээл заана. Иргэд, ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16143
0 эможи
keyboard_arrow_up