Ард нийтийн санал асуулга явуулах уриалга гаргажээ

2014 оны 4 сарын 16

УИХ-ын гишүүн Г.Уянга 4 дүгээр сар 14,15-нд Чингисийн талбайд  “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-2014” амьдрал таниулах ардын цуглаанд  зохион байгуулсан. Энэ цуглаанаас гарсан үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хйилээ. Хоёр өдөр зохион байгуулагдсан цуглаанд нийтдээ 3000 орчим хүн оролцсон байна. Цуглаанд оролцогчдын дийлэнх нь аливаа асуудал байгаад биш, түүнийг шийдэж чадах хүн, төр засаг байхгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байсан байна, тиймээс цуглаанд оролцогчдын санал бодлыг нэгтгэсэн 3 төрлийн өргөх бичиг, шаардлагыг гарган холбогдох хүмүүст нь хүргүүлэхээр болсон байна. Үүнд монгол улсын Ерөнхийлөгч болон Парламентад суудалтай эрх баригч намын удирдагчдад Шударга ёсыг тогтоох тухай, 2-рт НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хогны ногоон уутанд зарцуулж байгаа нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг бүтээн байгуулалтанд зарцуулах тухай  шаардлага, 3-рт цуглаанаас гарч байгаа үр дүнгийн илрэл болох ард нийтийн санал асуулга явуулах уриалгыг тус тус гаргасан байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1613
0 эможи
keyboard_arrow_up