"Hybrid" төрлийн автомашиныг татвараас чөлөөлнө

АН-ын бүлгийн гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг ээлжит бус хуралдааны үеэр дэмжлээ. Бүлгийн гишүүд энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирснээ энэ онд 60 хувь болгож өргөн мэдүүлжээ. Мөн энэ үеэр Нийслэлийн албан татварыг архи, тамхи, гадаад иргэн, зочид буудалд тогтоох ёстой гэдгийг дэмжсэн байна. Түүнчлэн hybrid төрлийн автомашиныг татвараас чөлөөлж, бусад төрөлд хамаарах татварыг өндөр байх нь зүйтэй гэж үзжээ.
Төсвийн зарлагыг бууруулах хүрээнд ажлын хэсгээс дэвшүүлсэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эх нь хариуцах, авто замын засвар, арчилгаанд төлөвлөөд буй 25 тэрбум төгрөгийг энэ жилдээ хойшлуулж сургууль дотуур байрны бүтээн байгуулалтад зориулах тухай хэлэлцсэн байна.









