БАЯРТ МЭДЭЭ: Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зурлаа

2015 оны 1 сарын 19

Эрүүл мэнд спортын Дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Спортын төв ордон нь 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдаж ашиглалтанд орсон.

 

Нийт талбайн хэмжээ 8165 м.кв, тэмцээн явуулах 1, бэлтгэлийн 7 заал, албан тасалгаа бүхий 7700 м.кв ашигтай талбайтай. Тус ордонд жилд улсын болон олон улс, тив, дэлхийн 140 тэмцээн зохион байгуулагддаг байна. Жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн 7 зааланд үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчид 7 мянган цагийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг. Түүнчлэн тус төвийн байранд спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг.

 Монгол улсад цорын ганц Спортын төв ордонд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв болон Жудо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтын холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо,Паралимпийн хороо гэх төрийн бус байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 

 Спортын төв ордны барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2 удаа гаргасан ч Үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашиглаж буй. 

Монголын үе үеийн алдарт тамирчдын 2 дахь гэр болсон энэхүү ордонг шинчлэн барих асуудалд төрийн зүгээс байнга анхаарал хандуулж ажиллаж байсан бөгөөд өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

alt

 alt

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Олимп-2040” санаачлага, Дэлхийн оюутны спортын “Универсиад 2033” их наадмыг Монгол Улсын нийслэл Улаабаатар хотод зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “...Нийслэлд олон улсын стандартын дагуу 50 метрийн усан бассейн байгуулна” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд олон улсын стандартад нийцсэн спортын барилга, байгууламж баригдах эхлэл үүгээр тавигдах юм. 

alt 

Шинэчлэгдэх Спортын төв ордон нь 50 м усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагын төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгажуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, эдгээр тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтанд хяналт тавих лабротори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.

alt 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16016
0 эможи
keyboard_arrow_up