Дэлхийн шашны өдрийг тэмдэглэж байна
2015 оны 1 сарын 18

Жил бүр уламжлал болгон Монголын Бахайчуудын нийгэмлэгээс зохион байгуулдаг "Дэлхийн Шашны Өдөр"-ийг өнөөдөр "Чингис хаан" зочид буудалд тэмдэглэж байна. Тус арга хэмжээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон шашны төлөөллүүд уригдсанаас Хинду, Будда, Христ, Ислам, Бахайн зэрэг шашны төлөөлөгчид тус сэдвээр өөрсдийн Ариун сургаалаас авч бэлтгэсэн илтгэлүүдийг танилцуулах юм. Мөн "Нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцоо" уулзалт зохион байгуулж байна.
Энэ уулзалтаар Шашин шүтлэгийн хоорондын ойлголцол болон эв эеийг тогтоохын төлөө, хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, оюун хүчээ нэгтгэн ажиллах тухай лекц, ярилцлагууд болно. Энэ үеэр хинди, иудей, будда, христ, исламын шашнуудын мөргөл унших, "Дэлхийн шашны өдөр"-ийн тухай товчоон дүрст бичлэг үзэх, урлагийн тоглолт болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









15991
0 эможи