Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

2015 оны 1 сарын 17

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлхНутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 22-27 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар 14-19 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15979
0 эможи
keyboard_arrow_up