Гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө Оруулалт Бүтээн Байгуулалтын Төв “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдаан зарласан юм. Уралдаанд нийт зургаан сургуулийн 289 бүтээл ирсэн бөгөөд өчигдөр шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ боллоо.
“Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналыг 84 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч н.Балжинням хүртсэн юм. Харин Гэгээрэл хөгжлийн төвийн сурагч н.Амартайван хоёрдугаар байрт шалгарсан бол 33 дугаар сургуулийн 8г ангийн сурагч н.Солонгийн бүтээл гуравдугаар байрт шалгарсан байна. Тусгай байрын шагналыг 33 дугаар сургуулийн 8д ангийн сурагч н.Урнаа, “Шинэ Монгол” ахлах сургуулийн 6-2 ангийн сурагч Н.Номунбилиг нар хүртжээ.
Гар зургийн уралдааны гол зорилго нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харахад оршсон аж. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаархи ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчинг бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөрөнгө Оруулалт Бүтээн Байгуулалтын Төв “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдаан зарласан юм. Уралдаанд нийт зургаан сургуулийн 289 бүтээл ирсэн бөгөөд өчигдөр шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ боллоо.
“Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрын шагналыг 84 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч н.Балжинням хүртсэн юм. Харин Гэгээрэл хөгжлийн төвийн сурагч н.Амартайван хоёрдугаар байрт шалгарсан бол 33 дугаар сургуулийн 8г ангийн сурагч н.Солонгийн бүтээл гуравдугаар байрт шалгарсан байна. Тусгай байрын шагналыг 33 дугаар сургуулийн 8д ангийн сурагч н.Урнаа, “Шинэ Монгол” ахлах сургуулийн 6-2 ангийн сурагч н.Номунбилиг нар хүртжээ.
Гар зургийн уралдааны гол зорилго нь хог хаягдлын байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхдийн нүдээр харахад оршсон аж. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд хог хаягдлын талаархи ойлголт, мэдлэг ямар түвшинд байгааг тодорхойлох, хог хаягдалгүй эрүүл орчинг бүрдүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм.
Дашрамд сонирхуулахад, дүүргийн Хөрөнгө Оруулалт Бүтээн Байгуулалтын Төвөөс “Хог хаягдлыг баялаг болгох нь” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хуанли гаргахаар болжээ.Уралдаанд сурагчидаа амжилттай оролцуулсан 33, 84, “Шинэ монгол” ахлах сургууль, Гэгээрэл хөгжил төв зэрэг сургуулиудад өргөмжлөл дурсгалын зүйлс гардуулснаар уг арга хэмжээ өндөрлөсөн байна.
- See more at: http://zasag.mn/m/bzd/view/5186#sthash.gYqaDD1P.dpuf