“Бизнесээ эхэл”, “Бүлгийн сургалт” Сургалт болж өндөрлөлөө

2015 оны 1 сарын 16

ХУД-ийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн хэмжээнд ХУД-ын 3 дугаар хорооны “Комбинат” ХЗХ-той хамтран тус хоршооны гишүүдийг чадавхжуулах, эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох, ур чадварыг нь дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор сургалт зохион явууллаа.
Сургалтанд нийт 30 гишүүд хамрагдан амжилттай төгсч сертификатаа гардан авлаа.
Энэхүү сургалт нь багаар ажиллахын ач холбогдол, бизнес эрхлэгчдийг бизнесийн ертөнцөд алхам алхамаар хөтлөн оруулж түүнд өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны техник эдийн засгийн үндэслэлийг бичих ур чадвар олгох үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтанд оролцогсод дүгнэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15947
0 эможи
keyboard_arrow_up